2011-05-10
Хэрхэн Математик, Физикийн томъёог цээжлэх вэ?


 
imagesca4rei3y.jpgИхэнхдээ томъёо гаргалгааг цээжлэхэд бидэнд хүндрэлтэй мэт санагддаг. Та шөнөжин сууж томъёонуудаа цээжлэж байсан уу? эсвэл өнөөдөр цээжилчихээд маргааш гэхэд мартчихсан тохиолдол гарч байсан уу? Тэгэхээр доорх алхмуудад анхаарлаа хандуулна уу, таньд соирхолтой байх болно. 
Алхмууд
Алхам 1
Тайвшир, Математик Физик хэдийгээр хүнд шинжлэх ухаан боловч чамайг идчихгүй нь мэдээж  . Тийм учраас толгойгоо элдэв стресээс чөлөөлж цээжлэхэд хэцүү, би чадахгүй гэсэн бодлуудаасаа чөлөөлөгд. Чи илүү төвлөрч илүү сайн ойлголттой болоход өөрийгөө бэлдэх хэрэгтэй. 
Алхам 2.
Зөвхөн цээжлээд өнгөрөхөө багасга. Нэгэнт тоо үсгүүдийг нь цээжлэчихсэн бол толгойд орчихно гэж хүмүүс боддог. Тэгээд өглөө нь сэрээд томъёогоо ашиглах гэхээр хумхын тоос мэт алга болсон байдагт гайхдаг. Тэгэхээр бодлого бодох замаар томъёог цээжлэх нь хамгийн чухал, хэдий чинээ томъёо ашигласан бодлого бодно төдий чинээ толгойд чинь буух болно.
Алхам 3.
Томъёон дахь хэмжигдэхүүн бүрийг салгаж хар. Тус бүрийнх нь утга агууламжинд тайлбар өгч чадах эсэхээ хар.
Алхам 4.
Томъёо хэрхэн бүтсэн бүтэцийг нь ажигла. Томъёон дахь нарийн учир холбогдлыг ойлгох нь үүнийг цээжлэхэд хамгийн хялбар болгодог жишээ нь: a = F / m. гэсэн томъёонд F нь бутархайн хүртвэр дээр байна. Үүнийг бид ямарваа нэг зүйлийг хүчилвэл хурд нь ч мөн ихэснэ. Масс нь бутархайн доор байрласан ба их хүчтэй хурдыг ихэсгэхэд их хүнд масстай байх болно гэх мэтээр цаад нарийн утгыг ойлговол энгийн хялбар.
Алхам 5.
Та хичээл хийж байхдаа эсвэл томъёо цээжилж байхдаа өлсөж эсвэл цангавал яах вэ? тухайн зүйл дээрээ төвлөрч чадахгүйгээс гадна ямар нэгэн талх, хольц зэргийг бодож эхлэх нь гарцаагүй. Тиймээс бие тань тайван хангалуун байх үедээ аливаа хичээлээ хийх нь үр дүнтэй.
Алхам 6.
Нарийн учирийг нь ойлгосон томъёонуудаа биедээ авсаархан жижиг зүйлсэд багтаан авч яв. Жижиг үсгээр цаасан дээр бичиж халаасандаа авч явж болно. Энэ нь таньд томъёонуудаа марталгүй хэрэглээнд оруулахад туслах болно.


Зөвлөгөө:
Найзуудтайгаа хөгжилтэй байдлаар тоглоомын аргаар томъёогоо цээжлэж болно. Хүн бүхэн тоглоомд ялахыг хүсдэг энэ хүслээ ашиглах юм бол бид хүнд хэцүү томъёог ч амархан цээжлэх нь байна.
Анхааруулга:
Зарим томъёо таблиц нь шалгалтан дээр өгөгддөг тул томъёогоо цээжлэхээсээ өмнө багшаасаа асууж лавлаарай.


Бичсэн: sainaa0831 | цаг: 10:59 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax